asia-erdemted-agaar-bohirdol

Азийн эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатарт чуулав

Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд боллоо. Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцов.

~asia-erdemted-agaar-bohirdol~

Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөө, нийгэм, эдийн засгийн үр дагавар, бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих