oros-uls-crypto

ОХУ: Криптовалютыг хуульчлах хангалттай орчин бүрдээгүй

ОХУ-ын хууль зүйн сайд криптовалютын талаар мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Хууль зүйн сайд Александр Коновалов нь 2 сарын 13-нд засгийн газрын хуралдаан дээр үг хэлэхдээ Орос улсад криптовалютыг хуульчлах, хүлээн зөвшөөрөх хараахан болоогүй гэдгийг онцолжээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж буй санхүүгийн системийн хуулийн тогтолцоо нь криптовалютаар төлбөр тооцоо хийхийг хориглосон хэвээр байгаа юм.

Мөн Оросын үндсэн хуулийн 75 дугаар зүйлд байдаг Орос рубль нь тус улсын цорын ганц мөнгөн дэвсгэрт гэх заалтыг сануулж, зөвхөн Оросын Төв банк л мөнгөн дэвсгэрт гаргах эрхтэй гэдгийг тайлбарлажээ.

Хууль эрхзүйн зохицуулалт нь өөрөө криптовалютыг хүлээн зөвшөөрөх хөрс бүрэлдээгүй учраас энэ талаар тодорхой тов гаргаж ярих нь ч тохиромжгүй хэмээн ОХУ-ын хууль зүйн сайд Александр Коновалов хэллээ. Хэдийгээр хууль зүйн сайд нь ийм тайлбар өгч байгаа ч, сүүлийн саруудад ОХУ-д криптовалютын төлөв байдал нь ойлгомжгүй хэвээр л байна.

Дөнгөж өнгөрсөн сард л гэхэд Оросын эдийн засгийн хөгжлийн яам нь блокчейн болон мэдээллийн технологийн салбарын компаниудыг дижитал өмч ашиглах эрхийг зөвшөөрөх хуулийн төсөл санаачилсан юм. Энэ нь Орос улс дахь криптовалютын салбарынханд ихээхэн итгэл найдвар төрүүлсэн гэж болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих