bayangol-hotel

“Баянгол Зочид Буудал” ХК-ийн хувьцаа 6,67 хувиар унав

 Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 162,279,326 төгрөгийн үнийн дүн бүхий 509,047 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс долоон компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал, “Эрчим Баян Өлгий” ХК-ийн BOE хувьцаа 14.92 хувиар, “Могойн Гол” ХК-ийн BDL хувьцаа 12.86 хувиар буюу хамгийн их өссөн бол “Баянгол Зочид Буудал” ХК-ийн BNG хувьцаа 6.67 хувиар, “Мандал Даатгал” ХК-ийн MNDL хувьцаа 4.06 хувиар буусан нь хамгийн их уналт байв.

“Ард Кредит ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 70-85 төгрөгийн ханш оруулсан нийт 3,457,055 ширхэг болон үнийн дүн оруулсан захиалгад 272,635,680 төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,501 ширхэг үнэт цаасыг 361,790,000 төгрөгөөр арилжсан байна.

“TOP 20” индекс 0.89 хувиар буурч 21146.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,499,859,094,985.57 төгрөг боллоо.

5e93a449-c199-4c1b-b20a-97220a47aa64

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих