УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат биохимийн анализатор, Искра аппарат, ЭХО аппарат, хатаах шүүгээ, судас тодруулагч, нярайн үзлэгийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, суурийн даралтын аппарат гэх зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна дуудлагаар явж үзлэг хийх зориулалтаар гурван ширхэг приус маркийн автомашиныг авч өглөө.