gamshgiin-ersdel

БЗД-ийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлөөс тойм судалгаа хийнэ

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийж эхэллээ. Гамшгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, гамшгийн эрсдэлийг тодорхойлох, судалгаанд суурилж гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд эхний ээлжинд дүүргийн 1,11,13,14,18 дугаар хороод хамрагдаж байна.

Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй хороодын албан хаагчид болон дүүргийн мэргэжлийн ангиудад хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж, зөвлөмж гарган гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нарийвчлан гаргах үүрэг, чиглэл өгөв гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих