Монголын ард түмэнд хэдийнээ танил болсон Тоёотагийн “RAV4” машин шинэхэн загвараа танилцууллаа. Дэлхий цахилгаан машины шинэчлэлийг зарлаж, бүх улс орнууд энэ төрлийн машиныг үйлдвэрлэж эхэлсэн энэ үед “RAV4” хоцорсонгүй.
Байгаль орчинд сөрөг нөлөө багатай цахилгаан хөдөлгүүртэй автомашин хөгжүүлэх чиглэлд томоохон алхмуудыг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд ажиллаж байгаа билээ.
Энэ нь шинэ технологид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагыг үйлдвэрлэгчдэд бий болгож байгаа юм. Энэ ч утгаараа “Toyota” компани “RAV4” автомашинаа анх удаа “hybrid” буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэжээ.
Дэлхийн зах зээл дээр хэдийнээ худалдаанд гарсан энэхүү загварыг дунд оврын жийп сонирхогчид хэдийнээ хэрэглээд эхэлсэн гэнэ.