Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байдаг. БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд амарч байна. Харин олон улсын галт тэрэг болон онгоцны нислэгүүд хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах аж.