Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил үргэлжилж байна. Ийнхүү нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй түүх, соёлын дурсгалт газар болгох уг тохижилтын 13 хөшөөг байрлуулав.
Дээрх хөшөөнүүдэд 1.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метр өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэлийг “Нутагт консалтинг” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Сэнзо констракшн” ажиллаж байна.
1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй уг тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзэлж байгаа гэнэ.