БНХАУ-ын “Huawei” компани “5G” буюу тав дахь үүрэн холбооны сүлжээг хөгжүүлэхэд Герман улсыг хамтрахыг санал болгосон.
Тэгвэл ХБНГУ-д тав дахь үеийн үүрэн холбооны сүлжээ хөгжүүлэхэд “Huawei” компани итгэл даах түншлэгч байж чадахгүй гэж тус улсын Тагнуулын алба үзсэн байна.
“Huawei” компанийн оролцоотой аюулгүй байдлын асуудал хөндсөн үйл явдлууд үүний нэг шалтгаан” гэж тагнуулынхан Холбооны зөвлөлийн хуралд танилцуулжээ. Түүнчлэн Германы Гадаад хэргийн яамны төлөөлөл ч үүнийг баталгаажуулж, “Төрийн нууц ажиллагаанд оролцдог компанитай хамтарч ажиллах аргагүй” гэж мэдэгдсэн байна.
“Huawei” компани Германы компаниудын нууцыг хулгайлах БНХАУ-ын бодлогын гар хөл болно гэж сэжиглэж байгаа аж. Хэдий тийм боловч “Huawei”-д хориг тавих эрх зүйн боломжгүй юм байна.
Герман улсын Засгийн газар ирэх долоо хоногоос “5G” технологийн лицензийн зөвшөөрлийг олгож эхэлнэ. АНУ-ын талаас тагнуулын ажиллагаанаас сэргийлж, шинэ сүлжээндээ БНХАУ-ын төхөөрөмжүүд оруулахгүй хориглохыг Европын холбоотнууддаа уриалж иржээ.