germany-cars-volkswagen-shutterstock

ГЕРМАН: Цахилгаан автомашин хөгжүүлэхэд 45 тэрбум доллар зарцуулна

Европын Холбооны баримталж буй хүлэмжийн хийг бууруулах, цахилгаан автомашин цэнэглэгч дэд бүтцийг өргөжүүлэх зорилгын хүрээнд Герман улс 45 тэрбум долларын хөрөнгө оруулах юм байна.

Германы автомашины үйлдвэрлэгчид ирэх гурван жилийн хугацаанд цахилгаан автомашины үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө зарцуулж дэлхийд цахилгаан машины зах зээлийг тэргүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм байна.

“Цахилгаан автомашины эрэлт Европт өсөж байгаа бөгөөд энэ хэрээр эрхзүйн тодорхой зохицуулалт шаардлагатай болж байна” гэж “VDA”-ийн тэргүүн ярилаа. “Volkswagen”, “Daimler”, “BMW” зэрэг томоохон компаниуд ирэх гурван жилийн хугацаанд ойролцоогоор 100 гаруй шинэ загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгч орон цахилгаан машиныг үйлдвэрлэхээр зорьсон нь дэлхий дахинд бензин машины хэрэглээ багасах төлөвтэй байна гэж үзэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих