delhiin-eruul-mend

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ЗӨВЛӨМЖ

-Шаардлагагүй арга хэмжээ авч олон улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох шалтгаан байхгүй. Бид бүх улс орнуудыг баримттайгаар зөвшилцөлд тулгуурлан шийдвэр хэрэгжүүлэхийг уриалж байна. ДЭМБ-аас арга хэмжээ авч буй орнуудад зөвлөгөө өгөхөд хэзээд бэлэн байна.

-Бид эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудыг зайлшгүй дэмжих ёстой.

-Вакцин, эмчилгээний арга, оношилгооны хэрэгслийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,

-Цуурхал, ташаа мэдээлэл түгээхтэй тэмцэх,

-Яаралтай тусламж үзүүлэх төлөвлөгөөг хянан шалгаж, алдаа зөрүүг олж тогтоох, оношилгоо, тусгаарлах, өвчтөнг халамжлах, халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нөөцийг үнэлэх,

-ДЭМБ статистик мэдээлэл, мэдлэг, туршлагаа дэлхий нийтэд хуваалцах,

-Халдварт өвчнийг даван туулах цорын ганц арга зам бол бүх улс орон эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, хамтдаа хичээх зөвлөмжийг гаргаад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих