awligatai-temtseh-gazar

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2021 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 120 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 347 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 175 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.

МөнАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 5, харьяаллын дагуу шилжүүлсэн 2, зөрчилтэй болох нь тогтоогдсон 5 гомдол, мэдээлэл байв. Одоогоор 41 гомдол шалгагдаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих