niseh-buudal

Нисэх буудлуудыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газраас санаачлан ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, менежер Б.Ганхуяг, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн, НБҮГ-ын дарга С.Нацагдорж, Нисэх буудлуудын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Даваажав болон албаны бусад хүн оролцож, УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичиг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон ИНЕГ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Нисэх буудлын чиглэлээр тусгагдсан ажлууд, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, зарим нисэх буудлуудад төр хувийн хэвшлийн түншлэлээр менежментийг хэрэгжүүлэх, орон нутгийн захиргаанд үе шаттай шилжүүлэх, 2021 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, хяналтыг сайжруулах болон өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлыг хэлэлцээд, хамтран шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн ажиллахаар болсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих