https://mongolian-logistics.com/wp-content/uploads/2019/01/auto-hudaldaanii-to-2019.jpg

“Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдлаа

Сонгино хайрхан дүүргийн нутагт, авто худалдааны төвийн 130 га талбайд бүтээн байгуулалт өрнүүлснээр өдгөө тэнд 72 байгууллага үйл ажиллагаа явуулж, 2500 орчим машин худалдахаар байршуулаад буй. Тэгвэл тус цогцолборыг шинэчлэн төлөвлөхөөр боллоо.

~Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд уг бүтээн байгуулалтыг дэмжсэн~

  • Шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөөр гаднаа 150 автомашины зогсоол, дотроо 700 лангуутай сэлбэг хэрэгсэл, авто эд анги борлуулах битүү зах, оношлогоо, авто дром, залуусын соёлын төв, төмөр замын ачиж, буулгах гаалийн хяналтын талбай, зорчигч тээврийн авто вокзал байгуулах нь.
  • 2022 онд 11 мянган ажлын байр бий болж, улсад 72 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх тооцоог холбогдох албаныхан хийжээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Шувуут нуур” экологи амралтын хүрээлэн байгуулах аж.
  • Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд уг бүтээн байгуулалтыг дэмжсэн аж. Тэргүүлэгчид ил зогсоолын тоог анхны төлөвлөлтөөс цөөрүүлэхгүй байхыг үүрэг болгон хэсэгчилсэн төлөвлөлтийг баталлаа.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих