zam-teewriin-osol

САЙН МЭДЭЭ: Зам тээврийн ослын дуудлага 4,6 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2534 дуудлага мэдээлэл хүлээн авч 730 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн.

Хүн гэмтсэн осол 86 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь нас эрсдэж, 105 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 4,6 хувиар буурсан үзүүлэлттэй байх бөгөөд ХУД дүүрэгт ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих