mergejliin-hyanalt-2019

Хэнтий аймагт зөрчлийн үзүүлэлт 13.9 хувиар буурсан байна

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэвшүүлэх, буруу хэрэглээнээс үүдэн гарах осол, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гарган иргэдэд хүргэлээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх зорилгоор 220 граммаар савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдахаар заасан цэгүүдээс өөр газар худалдан борлуулахгүй байх талаарх мэдэгдлийг аймгийн төвийн болон 22 сум суурин газрын аж ахуйн нэгж, худалдааны төвийн худалдагч, менежерүүдэд түгээгээд байна.

Түүнчлэн аймгийн төв болон 7 сумын цахилгаан эрчим хүч хэрэглэгч 60 аж ахуй нэгж, 140 иргэн, 13 хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн гэрэлтүүлгийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах,

илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар урьдчилан сэргийлэх хяналт хийж 10 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн ба аймгийн төвийн 23 иргэн, аж ахуйн нэгж, 13 сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, дотоод хяналтын ажилтан, албан хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

2018 онд нийт эрчим хүчний хяналтын чиглэлээр ашиглалт, аюулгүй ажиллагааны шаадлага хангаагүй 93 зөрчил дутагдал илрүүлсэн бөгөөд 34 дутагдлыг газар дээр нь арилгуулж зөрчил гаргагч иргэн аж ахуй нэгж байгууллагад зөрчлийг арилгуулахаар 10 албан шаардлага, 4 зөвлөмж хүргүүлсэн байна. Хяналтын чиглэлээр зөвлөн тусалж, тандан судалж, зөвлөмж, сэрэмжлүүлэг байнга өгч ажилласны дүнд өмнөх оныхтой харьцуулахад зөрчлийн тоо 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих