~Хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтэд ашиглах БӨМБӨГ анхаарал татаж байна~
ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн тэмцээнд ашиглах бөмбөг ОУСС-д аялаад иржээ.
ОУСС дээр ажилласан ээлжит багийнхан эх дэлхийгээ зорихоос өмнө Оросын сансрын нисэгч Антон Шкаплеров арваадхан хоногийн дараа эхлэх гэж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-ийг билгэдэн сансрын уудам руу тусгайлан илгээсэн бөмбөгөөр хөлбөмбөгийн үзүүлбэр үзүүлж, жингүйдлийн орчинд хөлбөмбөг тогложээ.
ОУСС дээр хагас жилийн туршид ажилласан ээлжит багийн гишүүд ням гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.