Аливаа улс орон, мега хотын хөгжил, нийгмийн өөрчлөлт авто тээврийн салбартай салшгүй холбоотой. Агаар, усан замын тээврийн гол ачааг ачааны автомашин нуруун дээрээ үүрдэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Ирээдүйд энэ салбарт жолоочгүйгээр явдаг ачааны автомашин өндөр ач холбогдол үзүүлнэ хэмээн технологийн болон автомашин үйлдвэрлэгч компаниудын төлөөллүүд онцолсоор байгаа. Сүүлд л гэхэд “Эинрайд” стартап цахилгаан хөдөлгүүртэй, өөрөө явагч системээр хангагдсан ачааны автомашинаа бараа хүргэлтийн үйлчилгээнд ашиглах зорилгоор туршилтын замд гаргасан байна.
Шведийн авто тээврийн газар тус ачааны автомашиныг авто зам дээр жолоочгүйгээр ажиллах зөвшөөрлийг олгосон нь олзуурхууштай үйл явдлаар нэрлэгдэж байна. гэхдээ богино зайны тээвэрлэлт хийхээр туршилтын ажилдаа орсон гэдгийг хэлмээр байна. “Эинрайд” стартап технологио улам хөгжүүлэх зорилтыг өмнөө тавьсан. Энэ бол энэ харагдаж байгаа “Ти-Под” нэртэй цахилгаан ачааны машин. Өөрийнх нь цэвэр жин нь 26 тонн. Жолоочийн бүхээг гэдэг зүйл энэ машинд байхгүй. Үйлдвэрлэгчдийн тооцоолж байгаагаар тэдний энэ бүтээл ачааны автомашины тээвэрлэлтийн зардлыг жолоочтой ачааны автомашинтай харьцуулахад 60 хувиар багасгах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Энэ бол дизель түлшээр явдаг ачааны автомашин эдийн засагт асар их хэмжээний зарлага гаргадаг гэдгийг хэлж байгаа зүйл юм. Ти-Под машин автомат жолоодлогын 4-ээр төвшиний системээр хангагдаж өгсөн. Удирдлагын оператор 10 ширхэг ачааны автомашиныг нэгэн зэрэг хянаж удирдах боломжтой. Одоогоор тус машин “Schenker” логистикийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. гэрээний хүрээнд Ти-Под цахилгаан машин агуулах болон үйлдвэрийн терминал хооронд богино зайд ачаа бараа тээвэрлэн зорчиж байна. Шведийн төв хэсэгт орших бүсэд хамгийн дээд тал нь 5 км цагийн хурдаар л ажиллаж байгаа хэмээн мэдээлж байна. компанийн төлөвлөгөөнд тусгагдсанаар 2020 он гэхэд АНУ-д автомат жолоодлоготой ачааны автомашиныхоо тоог 200-д хүргэх зорилготой байгаа юм.