apple-Battushig

“iPhone”-ийн утасны камерын хөгжүүлэлтийг монгол залуу хйиж байна

~”IPhone”-ийн утасны камерын хөгжүүлэлтийг монгол залуу хийж байна~

Дэлхийн олон оронд нэр алдраа цуурайтуулсан чадварлаг залуус олширсон. Тэгвэл үүний нэгэн тод жишээ 15 настайдаа MIТ буюу Массачусетсийн технологийн их сургуульд урилгаар орж, 21 настайдаа “Apple” компанийн IPhone гар утасны камерын хөгжүүлэлт дээр судлаачаар ажиллаж буй монгол залуу М.Баттүшиг “Анд глобал” компанийн урилгаар “Machine learning” ба таны оролцоо сэдвээр лекц уншиж, хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж байгаа энэ эрин зуунд өөрийнхөө хүссэн мэдээллийг авч, “Machine learning”-ийг өөртөө хэрхэн ашигтай ажиллаж болох талаар салбарын залуустай мэдээлэл солилцлоо.

Уулзалтад ирсэн залуусын дийлэнх нь “Machine learning”, хиймэл оюун ухааны чиглэлд судалгаа хийдэг, энэ салбарт хүч сорьж өөрсдийгөө хөгжүүлэх зорилготой байсан тул уулзалтын үеэр ихэвчлэн “Machine learning”-ээр Монгол дахь ямар асуудлыг шийдэж болох, тус салбарын цаашдын хөгжил алсын хараа, дэлхийн зах зээл дээрх боломж зэргийг сонирхож байсан юм.

“Apple” компани ухаалаг утас гаргаж эхэлсний 10 жилийн ойдоо зориулан өнгөрсөн намар iPhone 8, iPhone Plus, iPhone X гэсэн гурван шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгвэл ухаалаг утасны цоо шинэ эриний эхлэл болсон iPhone X утасны камерны хөгжүүлэлт дээр М.Баттүшиг ажиллажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих