“Porsche” компани сүүлийн гурван жил дараалан байр ахисаар ийнхүү АНУ-д тансаг брэндүүдийг ардаа орхилоо. Өмнөх оны судалгаатай харьцуулахад “Porsche”-ийн үзүүлэлт сайжирч, боломжит 1000 онооноос 893 оноо авсан байна.
Хэpэглэгчийн сэтгэл ханамжийн индексийг тооцохдоо шинжээчид 1-3 жил ашиглагдсан автомашины эзэмшигч, түрээслэгчдийн дунд засвар үйлчилгээ, худалдан авалтын дараах үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байгааг нь үнэлжээ.
2018 оны 9-12 дугаар сарын хооронд 57 мянга гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна. 1984 онд байгуулагдсан “Porsche Cars North America” нь “Porsche”-ийн “Macan”, “Cayenne”, “Panamera” загварын автомашиныг АНУ-д импортлох тусгай эрхтэй компани ажээ.