1_5Vo58EnOZ_PPaO0AoGpflQ

“Uber”-ийн үнэлгээ өсөх боломжтой

“Uber Technologies” компани энэ оны хамгийн өндөр дүнтэй IPO хийснээр зах зээлийн үнэлгээ нь 80-90 тэрбум ам.доллар хүрэх боломжтой гэж үзэж байна. Тус компани нэгж хувьцаагаа 44-50 ам.доллароор үнэлж байгаа юм.

Нийтдээ 180 сая ширхэг хувьцаагаа анхдагч зах зээлд санал болгох хүсэлтээ баасан гарагт гаргажээ. Улмаар 10.35 тэрбум ам.доллар босгох боломжтой, энэ нь гуравдугаар сард хийсэн “Lyft”-ийн босгосон хөрөнгөөс тав дахин өндөр дүн болж байгаа юм.

“Uber олон улсын зах зээлд маш бага хувийг бүрдүүлж байгаа” гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Дара Хосровшахи хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа онцлон дурдсан байна. Санхүүгийн үзүүлэлтийг нь харвал нийт захиалга нь 2018 онд 45 хувиар өсөж, 49.8 тэрбум ам.доллар хүрчээ.

Харин орлого нь 42 хувиар өсөж, 11.3 тэрбум болжээ. “Uber Technologies” I улиралд орлогоо 3.05-3.1 тэрбум ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа юм байна. Харин цэвэр алдагдал нь нэг тэрбумд ам.доллар хүрэх урьдчилсан тооцоо гарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих