Охидын дотны анд “БАРБИ” хүүхэлдэй 56 нас хүрчээ
Охидын дотны анд “БАРБИ” хүүхэлдэй 56 нас хүрчээ
Охидын дотны анд “Барби” хүүхэлдэйг анх 1959 онд Америкийн бизнесмен эмэгтэй Рут Хандлер охиндоо зориулан бүтээж байсан юм. Түүний охины нэрийг Барбара хэмээдэг байсан бөгөөд охиныхоо нэрний эхний хэсгийг авч “Барби” гэх нэрийг өгсөн байна. Одоогоос 56 жилийн өмнө бүтээгдэж байсан “Барби” нийгмийн хөгжлийн явцад өнгө төрхөө өөрчилж ирсэн ч охидын хамгийн дотны анд нөхөр хэвээр байгаа юм.”Барби”-г бүтээсэн Рут Хандлер нас биед хүрсэн эмэгтэйн дүр төрхөөр бяцхан охидод зориулагдсан тоглоомыг үйлдвэрлэсэн нь нүдээ олсон явдал болсон юм. Эхэн үедээ “Барби”-г нэлээд богино үстэйгээр бүтээдэг байсан бол 1980-аад оноос эхлэн харьцангуй урт үстэй “Барби” хүүхэлдэйг үйлдвэрлэх болжээ. Гэхдээ үсний өнгө шаргал хэвээр үлдсэн юм.
Зочны үнэлгээ
0
(0 votes)
Нийтлэгчийн талаар