amjilt

Амжилттай яваа хүмүүсийн ажлынхаа эхний цагт хийдэг зүйлс…

                    “Амжилттай хүмүүс өөрсдийн өглөөг хяналтдаа байлгахын ач холбогдлыг ойлгодог бөгөөд тэрхүү цагийг хэрхэн ухаалгаар ашиглахаа мэддэг. Эдгээр хүмүүс эхний цагт чимээ шуугианыг зохицуулж, чухал асуудал дээрээ анхаарал төвлөрүүлэх чадвартай байдаг.

Тэгвэл амжилттай хүмүүс ажлын эхний өдөр дараах 12 зүйлсийг хийдэг байна.

  • 1. Эргэж хараад бодож эргэцүүл. “Том зураг”-ийг харахад цаг гарга. Та хийх ажил гарч ирэнгүүт зүгээр л үсэрч ороод хийж эхлэхэд амархан. Гэхдээ амжилттай хүмүүс томоохон зорилгуудаа харж, хийх зүйлсээ сайн эрэмбэлдэг.
  • 2. Тэд стратеги боловсруулдаг. Амжилттай хүмүүс ажлын өдрийн эхэн хэсэгт өөрсдийн албан тушаал эсвэл бизнес хаана байх вэ гэдгийг бодоход цаг гаргадаг. Цөөхөн хүмүүс эдгээр асуултуудыг асууж, ганцаараа байж, тархиа шинэчлэхэд их цаг зарцуулдаг. Гэхдээ стратегийг тодорхой хэрэгжүүлнэ гэдэг нь чухал. Хэрэв та хаана яваагаа мэдэхгүй бол хаа нэг газар хүрэхэд хэцүү.
  • 3. Тэд өөрсдийн хийх ажлын жагсаалт болон календариа шалгадаг. Та өглөө өөрийгөө хүчлэхийг хүсэхгүй байдаг боловч ямар зүйл хийх хэрэгтэй байгааг мэдэхийн тулд хийх ажлын жагсаалт болон календарийг шалгах нь чухал. Өглөөний хурал эсвэл хийх ажлын эцсийн хугацааг мартах нь стресс үүсгэж, бүхэл өдрийг баллахад хүргэж болох юм.
  • 4. Тэд хийх ажлын жагсаалт болон календариа шинэчилдэг . Төлөвлөгөөгүйгээр та цагаа ухаалаг зарцуулж чадахгүй. Гэхдээ төлөвлөгөөгөө өөрчилж байх хэрэгтэй. Өглөө эрт төлөвлөгөөгөө шинэчлэх сайхан цаг.
  • 5. Тэд хүнд хэцүү төслүүдийг баталгаажуулж, төлөвлөдөг. Бид хойш нь тавихад хүргэдэг хүнд хэцүү төслүүдтэй тулгардаг. Тэгвэл тэдгээр төслүүдэд хэрхэн орж, ажиллахаа бод. Гэхдээ бүхэл өдрийн турш толгойдоо хадгалах хэрэггүй.
  • 6. Тэд хүмүүсийн зөрчилдөөнийг анхаардаггүй. Амжилттай хүмүүс цаг хугацаагаа тодорхойлно гэдэг нь бүх зүйл гэдгийг мэддэг. Хэрэв та хамтран ажиллагсадтайгаа эсвэл босстойгоо үүссэн зөрчил маргааныг шийдвэрлэх хэрэгтэй бол эхний асуудалд оролцох хэрэггүй. Та тэднийг ажилдаа ирээд хэдэн цагийн дараа эсвэл цайны цагийн дараа уулз. Энэ үед тэд илүү амарсан байх болно..
  • 7. Тэд сэтгэлгээ шаардсан ямар нэг зүйл бичдэг. Мэргэжлийн чиглэл болон судалгаа шаардагдах ямар нэг зүйлийг өглөө эрт сайн цай унд уусны дараа бичих нь сайн. Хүч чадал ч бас өдрийн турш өрнөсөн маргаан болон хэцүү хүмүүстэй харилцахад булчинтай адил ядарч сульддаг. Ажлын өдрийн эхний цагт өөрийгөө маш сайн танилцуулсан и-мэйлийг үйлчлүүлэгчдээ бичих,төсөл эсвэл тайлан бичих, маркетингийн материал бэлдэх эсвэл нийтлэл бичих гэх мэт зүйлсийг хийхэд сайхан цаг.
  • 8. Тэд багтайгаа мэндэлдэг. Сайн, амжилттай ажиллаж байгаа боссууд болон ажилчид багаа мэддэг бөгөөд тэдэнтэй мэндлэхэд цаг гаргадаг. Энэ нь бусдыг хайрлах, харилцан ойлголцол болон найрсаг харилцааг илтгэж байдаг. Энэ бол тэдний хувьд ч гэсэн ажлын өдрийн эхний цаг. Тиймээс таны үйлдэл тэдний хандлага ба бүтээмжид ч чухал нөлөө үзүүлж болно.
  • 9. Тэд и-мэйлээ хурдан шалгадаг. Нэгэн мэргэжилтний зөвлөж байгаагаар өглөөний цагаар и-мэйлээ шалгах хэрэггүй гэнэ. Та өдрийг идэвхтэй байдлаар эхлүүлэхийг хүсч байгаа биз дээ. Гэхдээ бидний 99% нь и-мэйлээ өдрийн эхэн цагт шалгадаг гэдэгт итгэлтэй байна. Тиймээс тэдгээр и-мэйлээ хурдан шалга. Хэрэггүй зүйлсийг шалгах хэрэггүй.
  • 10. Тэд зөрчил маргаанаас зайлсхийдэг. Сүүлийн үеийн мэдээлэл эсвэл оффисийн драмд хэн нэгэн зөрчил маргаанд ороход нөлөөлж болох юм. Сониуч байдал чухал бөгөөд анхаарал тавьдаг мэргэжилтнүүд зөрчил маргааны замаас гарч чаддаг.
  • 11. Тэд хурал зохион байгуулдаггүй. Хамгийн чухал зүйл бол өглөөний цагаар хурал зохион байгуулахгүй байх хэрэгтэй. Учир нь бүх зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Хурлыг эрч хүчний төвшин бага байх цагуудад /бага үд/ зохион байгуулах нь дээр бөгөөд төслийг хэрэгжүүлэхдээ анхаарал төвлөрөх эрч хүчний төвшин өндөр байх цагуудад буюу хамгийн урам зоригтой байдаг цаг хугацаандаа хийх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өглөөний цагаар илүү эрч хүчтэй бөгөөд урам зоригтой байдаг.
  • 12. Тэд амардаг. Ихэнх хүмүүсийн хувьд хамгийн хэцүү зүйл боловч амжилттай хүмүүс үсэрч орохоосоо өмнө цөөн хэдэн минутад амар амгаланг бий болгохын ач холбогдлыг мэддэг. Энэ нь өмнөө байгаа асуудалд хандах илүү сайн хандлагыг бий болгоход тусална. Сунгалт хийж, амьсгал авахад цаг гаргах нь анхаарал сарниулсан өдөр сайн шийдвэр гаргахад тусална.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих