Зун аялал зугаалгаар хөдөө орон нутаг руу явах, голын эрэг орчмоор зугаалахад бидэнд хамгийн их аюул занал хийдэг зүйл бол шумуул билээ. Шумууланд хазуулахгүй байх ихээхэн бэрхшээлтэй байдаг.
Тэгвэл эрдэмтэд Дабстеп-хөгжим нь шумуултай тэмцэхэд маш сайн туслагч болдогийг олж нээжээ. Тодруулбал, Япон, Малайз, Индонез болон Таиландын эрдэмтэд чанга хөгжим болон шумуулын төлөв байдал хоорондоо холбоотойг илрүүлжээ. Тэдний хэлснээр, дабстеп-хөгжим болон электрон хөгжмийн төрөл нь шумуулд сөргөөр нөлөөлдөг байна.
Өөрөөр хэлвэл, хөгжим нь шумуултай тэмцэхэд тусладаг бөгөөд тодруулвал хазахаар бэлтгэх нь тэдгээрт хэцүү болж, хатгалт нь бага хугацаатай байжээ. Тиймээс хөгжмийн ачаар шумууланд баяртай гэж хэлэх болжээ.