Ухаалаг утасны давалгаа үргэлжилсээр байна. Самсунг компаний трэнд болгож чапсан Галакси гар утсын дараагийн загвар болох “Galaxy A80” загварын гар утсаа танилцууллаа
Сонирхолтой нь энэ утас зөвхөн ар талдаа гурван ширхэг камертай. Нүүрэн хэсэгт нь бүхэлдээ дэлгэц байрлажээ. Харин сэлфи хийх үед арын камертай хэсэг эх биенээсээ дээш сугарч, камер нь эсрэг тал руугаа 180 градус эргэдэг механизмтай юм байна.
Ийм эргэдэг камертай болсны хүчинд “A80” загварын 6.7 инчийн “Super amo led” дэлгэцэнд нүүрний камерт зориулсан ямар нэг оруулга гаргаагүй ажээ.
Гурвалсан камер нь 48 мегапикселийн үндсэн камер, 8 мегапикселийн өргөн өнцгийн камер, “ToF” (time-of-flight) тусгай мэдрэгчтэй камераас бүрдэж байна.
Камер нь эх биенээсээ сугарч гардаг, бас эргэдэг ийм механизмтай шийдэл өмнө нь гар утас үйлдвэрлэгчдээс гарч байгаагүй юм. Энэхүү утас нь тавдугаар сарын 29-ний өдрөөс худалдаалах юм.