Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг Засгийн газрын хурлаар томилж, үүрэгт ажилд нь орууллаа.
Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэллээ.
~ЗТХ-ийн дэд сайдад томиглогдсон Л.Халтар төмөр замын салбарт 38 жил ажиллажээ~
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн.
Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ.
МАН-ын Удирдах Зөвлөлийн хуралдаанаас долоон хүнээс УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан юм.