“Facebook” компани нийгмийн сүлжээний аппликэйшнийхээ “Events” болон “Groups” функцийн загварыг шинэчиллээ.
Энэхүү функц нь амжилттай хэдий ч шүүмжлэл дагуулаад байсан юм. Мөн энэ нь тус компанийн хувьд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээшлүүлэх, хувийн харилцааг хамгаалахад анхаарсан алхам болж байна. Ингэснээр “Events”, “Groups”-ийг ашиглаж байгаа хэрэглэгчид өөрт хамаарагдах хувийн мэдээллүүдийг л сонгон авч, унших боломжтой болж байгаа аж.
Түүнчлэн “Facebook App”-ийн уламжлалт “хөх” өнгө цагаан өнгийн хүрээтэй болж өөрчлөгджээ.