uheld-hurgeh-hool

АНХААР: Таныг аажмаар үхэлд хүргэх хүнс!

 Таныг аажмаар үхэлд хүргэж буй үтээгдэхүүнээс танилцуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж эрүүл мэнддээ анхаараарай.

1.Лаазалсан улаан лоолийн соус нь өвөрмөц шинж чанартай. Энэ бол нуугдмал элсэн чихэр бөгөөд таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөл, шүд цоорох эрсдэлд хүргэж болзошгүй бүтээгдэхүүн юм. Ийм бүтээгдэхүүнээс аль болохоор зайлсхийж шинэхэн улаан лооль дээр амтат чинжүү хийж өөрийнхөө жороор хоолоо амтлах нь эрүүл мэндэд хор нөлөө багатай.

2.Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан гэгддэг. Хийжүүлсэн ундаанд элсэн чихэр, хүнсний будагч , хадгалах бодис ихээр агуулдаг юм. Элсэн чихэргүй zero гэсэн хувилбарууд нь ч чихрийн агууламжтай байдаг. Гэрийн нөхцөлд шинэ жимсээр жүүс хийж уух нь амттай бөгөөд эрүүл мэндэд нэн тустай арга юм.

3.Сахар бол хүнийг маш ихээр донтуулдаг бодис бөгөөд өөх тос үүсгэхээс гадна зүрхний өвчлөлд хүргэдэг. Чихрийн шижин, хорт хавдар, таргалалт, зүрхний өвчин тусах эрсдлийг багасгахын тулд чихэрлэг бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.

4. Утсан хиам, утсан гахайн мах зэрэг боловсруулсан мах нь нитрат, амт оруулагчаар дүүрэн. Энэ бүх бодисууд хавдар үүсэх эрдсэлийг нэмэгдүүлж, зүрхний өвчин, чихрийн шижин, тэр бүү хэл хүний зан төлөв болон хүүхдийн сурах үйл явцад муугаар нөлөөлдөг.

5. Ургамлын тос нь бидний өдөр тутмын хэрэглээ. Гэтэл ургамлын гаралтай тос нь зүрх судасны өвчин, таргалалт, хорт хавдар, Альцгеймерийн өвчнийг үүсгэж болох аюултай транс өөх тос агуулдаг байна. Чидун жимсний тос, наргил модны тос зэрэг аль болох эрүүл бүтээгдэхүүнийг сонгож хэвшээрэй

6. Маргарин эрүүл мэндэд хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Маргарин нь устөрөгчтэй хүнсний ногооны тосоор хийгдсэн цөцгийн тосны хамгийн муу хувилбар л гэсэн үг.Бас таны бодож байгаагаас ч илүү химийн орц найрлага ихтэй.

7.Хүнсний аюулгүй байдлын судлаачид хотдог болон утсан махны хооронд харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд, хотдог нь утсанмах болон давсалсан махтай төстэй бөгөөд эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг олон төрлийн бодис агуулдаг аж. Хотдог нь өндөр хэмжээний содиум болон хорт бодисууд агуулдаг бөгөөд таныг хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байна.

8.Чипсэнд амт үнэр оруулагч мөн төмсийг тосонд чанахаар үүсдэг акриламид гэх аюултай бодис агуулагдана. Акрилламид нь хорт хавдар, хөхний хавдар, түрүү булчирхай, шулуун гэдэсний хорт хавдарын тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс чипсээс зайлсхийх эсвэл гэртээ эрүүл хэв маягаар хийж идэх боломжтой. Хэрчсэн төмсөн дээр бага зэрэг оливын тос тавьж, давс чимхээр цацаж, зууханд хийж идсэн нь илүү амттай бөгөөд эрүүл юм.

9.Савтай саладны амтлагчууд бүгд маш их чихэртэй, зохиомол өнгөтэй мөн өндөр хэмжээний фруктоз агуулсан эрдэнэшишний сироп агуулдаг. Та иймэрхүү хорыг саладандаа хийж идэх нь бүтэн уут чипс эсвэл тор дүүрэн хотдог идсэнтэй ялгаагүй аж. Үүний оронд биед ээлтэй эрүүл салад бэлтгэн нимбэг, алимний шүүс мөн гаврын цууг оливын тостой хослуулан хэрэглээрэй.

 

10.Чихэр орлуулагч нэг сав нь 12 кг элсэн чихрийг орлодог. Хэтэвчинд хэмнэлттэй ч таны эрүүл мэндийг үгүй хийнэ. Мөн улаан хоолойнд чихэрлэг амтыг мэдрүүлж, улам ихээр өлсгөх үндэс болдог байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих