Бүсгүйчүүд таалагдсан эрдээ зориудаар сексийн нууц дохионуудыг илгээж байдаг. Харамсалтай нь бүх эрчүүд тэдгээрийг тайлж унших чадваргүй байдаг. Дараах секс дохиог уншаад сурчихвал та тухайн бүсгүйд сексийн хүсэл төрж буй эсэхийг мэддэг болчихно.
1. Ойрын харилцаа тогтоох нь …
Бүсгүй санамсаргүй мэтээр залууд ойртоод нүүрнээс нь гуч, дөчхөн см зайтай дөхнө. Бүсгүй залуугийн хариуг хүлээж байгаа хэрэг юм. Магадгүй хариу инээмсэглэл хүлээж, эсвэл тэвэрч аваасай гэж бодсоных. Энэ тохиолдолд бүсгүйчүүддээ хэлэхэд чиний дохиог огт ойлгохооргүй тэнэг амьтад байдаг шүү гэдгийг сануулъя. Харин эрчүүдэд хэлэхэд хэрвээ тэвэрч авсан л бол дохиог нь ойлгосон гэдгийг нь ойлготол битгий тавиарай.
2. Сугаа харуулах
Бүсгүй сандлаа налан арагш болж хоёр гараа толгой дээгүүрээ давуулан сугаа ил гаргана. Энэ тохиолдолд бүсгүйн хувьд суганыхаа үсийг цэвэрхэн хуссан байхыг анхаараарай. Харин эрчүүдэд хэлэхэд бүсгүй өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байгаа учир ийм шийд гаргаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн сугаа хүн бүхэнд харуулаад байдаггүй юм.
3. Үсээрээ тоглох
Хэрвээ бүсгүй үсээ унжуулан өрөөсөн нүдээ халхлаад танаас харц салгалгүй унжсан үсээрээ тоглож, оролдож байвал таныг өөртөө хүрээсэй гэж бодож байгаагийнх. Эрчүүлд хэлэхэд заримдаа бас бүсгүйн сексийн хэт их дур хүслийн илрэл байж болзошгүй.
4. Гэнэгүй тайлал
Даашинз нь мөрнөөс нь гулсаж байхад бүсгүй мэдээгүй мэт байна. Тэр тусмаа яг таныг түүн рүү харах тэр агшинд даашинзны нь мөр гулсана. Энэ бол тодоос тод, тодорхой SSS юм. Бүсгүй өөртэй чинь ойртон танилцах хүсэлтэй байна.
5. Хүзүүгээ ил гаргах
Бүсгүй ямар ч хаалт, хамгаалалтгүйгээр хүзүүгээ бүрэн ил гаргана. Энэ нь түрүүн өгүүлсэнчлэн жинхэнэ SSS юм. Бүсгүйд сануулахад ингэх нь танд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодоорой. Хархүүд хэлэхэд бүсгүй танд ийм үйлдэл харуулаад, та түүнийг нь хүлээн авахыг хүсвэл үсийг нь сайхан байна гэж магтаарай.
6. Ичимхий бүсгүй
Бүсгүй ихэд ичимхийрсэн байртайгаар харцаа хажуу тийш болгоод дараа нь доошлуулна. Энэ бол бүсгүй тантай танилцахаас буцахгүй байна гэсэн үг. Бүсгүйд хэлэхэд хэрвээ харцаа их удаан холдуулбал эрчүүд ч гэсэн өөр тийшээ харж орхино гэдгийг бодолцож “ичимхий бүсгүй”-гийн тоглоом хэр удаан үргэлжлэхийг тооцоорой. Залууд хэлэхэд хэрвээ 45 секундын дотор бүсгүй ахин таны зүг харвал аз жаргал таны гарт байна гэсэн үг. Тэгээд ч “ямааны мах халуун дээрээ” гэдэг байх аа?
8. Тэнэгхэн
Бүсгүй эрэгтэйн хэлсэн бүхэнд баясан жижигхэн охин шиг хөхөрч, гэмгүй тэнэг тэнэг үйлдэл хийж эхлэх нь залуу түүнд таалагдсаны шинж юм. Залууд хэлэхэд энэ үйлдэл санамсаргүй ч байж магадгүй, эсвэл санаатайгаар ийм үйлдэл хийсэн байж ч болно. Тиймээс эхлээд учрыг нь олоорой.
9. Нүдний булангаар харах
Бүсгүй тань руу нүдний булангаар янзтайхан харж байна. Дахиад нэг. Энэ бол та үнэхээр түүний сонирхлыг татсан ч тэр өөрөө үүнд санаа тавихгүй байгаа дүр үзүүлэхийг оролдож байгаагийн илрэл юм. SSS-ийн нууцад нэвтэрсэн эр хүний харцнаас ийм зүйл мултрах ёсгүй. Бүсгүйд хандаж хэлэхэд та ингэж харахдаа эр хүн анзаарахгүй өнгөрсөн ч нүдний дасгал ядаргаа тайлдаг, өөрт ашигтай гэж бодох хэрэгтэй. Залууд хэлэхэд таны ард байгаа өөр хэн нэгэн рүү харц шидээд байгаа эсэхийг сайтар нягтлаад үнэхээр тань руу ийнхүү харж байвал түүнээс ямар нэгэн юм асуух хэрэгтэй.
10. Илбэлт
Бүсгүй мөр, ташаа, гуяа илбэж хөхөвчнийхөө мөрийг үе үе засаад байвал мөн л танд хандсан “илгээлт” юм. Бүсгүйд хэлэхэд залуу, туршлагагүйгээсээ болоод илбэлт биш “маажилт” хийчихвээ! Эрчүүлд зөвхөн бүсгүй хүн өөрийгөө илбэж байгаа нь л таалагддаг юм. Залууд хэлэхэд бүсгүй таныг өөрт нь дөхөж ирээд яриа өдөхийг хүлээж байгаа хэрэг.
11. Гоёл чимэглэлээрээ оролдох
Хэрвээ бүсгүй тань руу харсан хэвээрээ зүүлтээ оролдоод байвал таныг өөртөө ойртоод ирээсэй гэж бодож байна. Бүсгүйд хандаж хэлэхэд өөрийнхөө чимэг зүүлт, юу тааралдсанаа оролдож болно л доо. Харин мушгирсан зүүлт чинь зарим эрэгтэйг айлгаж орхидог юм шүү. Залууд хандан хэлэхэд бүсгүй үнэхээр өөрийг чинь даллан дуудаж байна уу, эсвэл түүний зүүлт нь үнэхээр орооцолдож мушгираа юу гэдгийг эхлээд сайн ажиглаарай.
12. Хөлөө гайхуулах
Бүсгүй хоёр хөлөө ээлжлэн ачиж, нэг баруун, нэг зүүн тийш болгож, өргөж буулгаад л, туфлээ мултлан тоглоод л байвал ойлгомжтой! Бүсгүйд хэлэхэд та битгий гомдоорой, “сайхан хөл” бол бүсгүй хүний хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Харин хэрвээ тийм биш бол… Залууд хэлэхэд ингэж хөлөөрөө тоглох нь “байж ядаж” байгаа, сексийн энерги нь хэтэрсэн хүн байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тэр их хэтэрсэн хүсэл тачаалаас нь хуваалцахыг хүсвэл дараагийн алхмаа хийх хэрэгтэй.