Хайртай дотны хүмүүсээ амралтын өдрөөр дайлах амтат хоолны жороос хүргэж байна. БҮх төрлийн нэгдүгээр хоолонд гайхалтай хачир болох хөвсгөр зөөлөн мантууг хэрхэн бэлтгэх талаар бэлтгэлээ.
Орц:
Дээд гурил-500гр
Бүлээн ус-280гр
Исгэгч-2 ц/х
Элсэн чихэр-30гр
Давс-0,5 ц/х
У.тос-1х/х
Хийх арга:
Бүлээн усандаа+исгэгч+элсэн чихэр+у.тос зэргээ хийж хутгаад 7-8 минут амраана. Энэ хооронд дээд гурилдаа давсаа хийгээд холиод шигшинэ. Ингэж гурилын нягт байдлыг сийрэгжүүлж агаар оруулж өгснөөр хөөлтөд илүү нөлөөлж сэвсгэр болох сайн талтай. За исгэгчтэй ус чинь дээгүүр нь хөөс үүсээд бөмбөлөг үүсгэж иссэн-(хэрвээ бөмбөлөг үүсээгүй бол усаа асгаад ахиад исгэсэн нь бараг шулуун доо, исэлт явагдаагүй гөлгөр усаар зуураад мантуу бараг хөөхгүй) байна. Үүгээрээ гурилаа зуураад 40 мин орчим амраана.
Амарсан гурилаа жаахан нухаад дурын хэвэнд оруулж хэвлэнэ. Жигнүүр дээрээ өрж тавиад, жигнүүрийн доор савандаа халуун ус хийгээд дээр нь тавьчих. Ингээд 20-25 мин амраана. Манайхан мантуугаа хэвлэчхээд жигнүүр дээр тавиад шууд жигнэдэг, энэ хамгийн буруу шүү!!!
Ингэж амарсан мантуу хэмжээ нь бараг 1 дахин өсөх тул, мантуу хоорондын зайг тооцоолоорой.
Ингээд 20 минут жигнээд, галаа унтраагаад 5 минут бас амраана. Шууд гаргавал халуун хүйтэн харшаад, ус гүйчихдэг болохоор заавал амраана шүү. За ингээд л, сэвсгэр хөвсгөр, амтлаг мантуу бэлэн болно доо.