dornod-aimag-tarialalt

ХХААГ: Дорнод аймагт тариалалт 87.7 хувьтай байна

~Дорнод аймагт тариалалт 87.7 хувьтай байна~

Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын наймны өдрийн байдлаар тариалалт 87.7 хувьтай үргэлжилж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.

Тус аймгийн долоон сумын нутагт үр тарианы 18 аж ахуйн нэгж 28.5 мянган га-д тариалалт хийж, 15.7 мянган га-д үр тариа суулгахаар төлөвлөсөн юм.

Үүнээс улаан буудай 13.1 га-д, овьёос 450 га-д, малын тэжээл 2690 га-д, таримлын сэлгээнд тосны ургамал 9480 га-д, буурцагт ургамал 100 га-д, гурвалжин будаа 1700 га-д, эмийн ургамал 600 га-д тариалсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 278 тоот, аймгийн ИТХ-ын 2017 оны 04 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 137,9 га-д төмс, 74,7 га-д хүнсний ногоо тариалжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих