ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XII ээлжийн бие бүрэлдэхүүнд НАТО-ийн медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч, генерал Аустин Скотт Миллер хэлэхдээ,
“Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Би АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаах хугацаандаа олон ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэж байна. Монгол цэрэг тавигдсан үүргийг сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд мэргэжлийн ур чадвартайгаар гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэд эргэлздэггүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр, “Монгол цэргийн өдөр”-өөр танай цэргийн багийн бүрэлдэхүүнтэй уулзах завшаан тохиолдсонд би баяртай байна. Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр”-ын мэндийг хүргэе” гэжээ.
Баярын арга хэмжээний хүрээнд АНУ-ын генерал Аустин Скотт Миллер, ахмад Жесика Миллер, сургагч ахлагч Жуан Рестрепо болон АНУ-ын офицер, ахлагч, ажилчдад цэргийн багийн удирдлага дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүлэв.