russia-nuursnii-olborlolt

ОХУ: Нүүрсний экспорт 2018 онд 191 сая тонн хэмжээнд хүрлээ

ОХУ-ын нүүрсний экспорт 2.6 хувиар өсөж, 191 сая тоннд хүрсэн бол нүүрсний импорт 6.3 хувиар буурч, 21.7 сая тонн болжээ. Нүүрсний томоохон компаниуд дундаас “Suek”-ийн гарц 2.2 хувиар өсөж, 110 сая тонн болсон бол “Mechel”-ийн харьяа Якутуголь ордынх 16 хувиар буурч, долоон сая тонн болсон байна.

Өнгөрсөн онд ОХУ-ын цахилгаан эрчим хүчний экспорт өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар буурч, 20 тэрбум кВт.цаг болсон аж. Үүний зэрэгцээ импорт нь 30 хувиар хумигджээ. Тус улсын цахилгаан эрчим хүчний гарц 2018 онд 1.7 хувиар өссөн байна. Гарц нэмэгдэхийг дагаад хэрэглээ мөн 1.6 хувиар өсжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих