Энэтхэг улсад 70 гаруй сая ам.долларын криптовалют луйвардсан гэх хэрэгтэй холбогдуулан 4 дэх сэжигтнийг баривчлан саатуулсан байна.
“The Indian Express”-ийн мэдээлснээр дээрх криптогийн хэргийн улмаас 5 тэрбум рупи буюу 71.6 сая ам.доллар алдагдсан байж болзошгүй байна.
Жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа хэргийн мөрдөн шалгалтын явцад баривчлан саатуулж буй 4 дэх хүн болж байна.
Дели хотын цагдаагийн ажилтнууд Рохит Кумар гэгч сэжигтнийг Канпур хотын оршин суугчийн гомдлын дагуу баривчлан саатуулжээ. Дашрамд хэлэхэд Энэтхэгийн Жамму болон Кашмир мужуудын цагдаагийн газар нь олон нийтэд хандан криптовалютад хөрөнгө оруулалт хийхгүй байхыг уриалан анхааруулга гаргаад байгаа юм.
Мөн өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард засгийн газрын харьяа хороо санал гаргаж, улс орондоо криптовалютыг хуульчлах талаар санал дэвшүүлсэн. Эндээс харахад Энэтхэг улсад криптовалютын орчин ихээхэн тогтворгүй байна.