“Самсунг Крипто Wallet”-ынхоо барааны тэмдгийг Английн IPO байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргажээ.
Энэ нь Самсунг блокчэйн технологийг ирээдүйд гарах төхөөрөмжүүддээ интеграц хийхэд ойрхон байгааг харуулж байна. Электроникийн гигант Самсунг нь ухаалаг гар утсанд суурилсан хувийн блокчэйн сүлжээ болон криптовалютыг танилцуулахад бэлэн болжээ.
Одоогоор Английн Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн патентаа авах процесс үргэлжилж байгаа аж.
Барааны тэмдгээ бүртгүүлсэн гэдэг нь Самсунг криптовалютын “wallet”-ийг ухаалаг утсанд интеграц хийх, холбох ажил хийгдэж байгаа гэж ойлгож болно. Самсунгийг криптовалютын “cold wallet”-ыг “Galaxy S10” утсандаа оруулахаар төлөвлөжээ.