Загвар өмсөгч Б. Галбадрах, эрч хүч эерэг энергиэр дүүрэн нэгэн. Түүнийг яаж ийм олон ажлыг амжуулж, бүхэл өдрийн турш цог золбоолог байдаг нууцыг уншигч та бүхэнтэй хуваалцъя.
Хагас болон бүтэн боловсруулсан хоол хүнсийг өөрийн хооллолтоос хасах. Жишээлбэл хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, хиам, шарах шүүгээнд халааж иддэг бэлэн хоолнууд, чихэр, жигнэмэг зэрэг хүнс. Эдгээр хүнс нь нэмэлт сахар, давс, өнгө оруулагч, хадгалалтын хугацааг уртасгах зориулалттай химийн бодисууднэмж хийсэн, хүний биед төдийлөн шаардлагагүй, шим тэжээл багатай байдаг.
- Шинэ ногоо, жимс, бүхэл хоол хүнсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх. Эдгээр нь илүү шим тэжээл, витаминаар баялаг учраас бүхэл өдрийн турш таны биеийг энергиэр хангах болно.
- Өдрийн турш шингэнээ усаар нөх. Усыг бага багаар ойр ойрхон уух нь биеэ шингэнээр нөхөх хамгийн сайн арга бөгөөд ус нь мөн стресс бууруулах ач холбогдолтой.
- Хоолоо алгасахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв байнга зав муутай явдаг бол шууд хэрэглэхэд бэлэн уургын батончик, бүхэл жимс, ногоо, хөнгөн эрүүл зууш зэргийг хажуудаа авч явах хэрэгтэй.
- Орой хэтрүүлэн идэхгүй байх. Хүн өдрийн турш идэх хоолны 20%-ийг оройн хоолоороо дамжуулан авах ёстой.Хэрэв та зав муутай, жин хасах хүсэлтэй боловч оройдоо хүнд хоол идэх зуршилтай бол, Herbalife Nutritionкомпанийн Формула-1 Оройн коктейлийг туршаад үзээрэй. Энэ коктейль нь хөнгөн бас эрүүл оройн хоол болохоос гадна таныг шөнө сайн унтаж амрахад тусална. Оройн хоолоо зөв тохируулан идсэнээр шөнө тайван амарч, өглөө эрч хүчтэй сэрэх болно.
- Орой болгон тогтмол нэг цагт унтаж хэвших нь нойрны зөв зуршил бий болгож, бие махбодийг зөв хэмнэлд оруулж өглөө эрч хүчээр дүүрэн сэрэхэд тусалдаг.
- Унтлагын өрөөгөө аль болох сэрүүн, цэвэрхэн, амар тайван байх газар болгох хэрэгтэй. Унтлагын өрөөндөө ялангуяа орон дээрээ юм идэх, ажил, хичээл хийхээс зайлсхийх хэрэгтэй.
- Үдээс хойш кофейны хэрэглээг багасгах. Кофе, өтгөн хар цай болон хийжүүлсэн ундаа зэрэг кофейны агууламж өндөртэй уух зүйлээс оройдоо зайлсхийх хэрэгтэй.
- Орой унтахын өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хаягаа шалгахаас татгалзаж, гар утас болон компьютерээ унтрааж сураарай. Эсвэл гар утасныхаа дууг хааж интернетээ салгаж болно.
- Орой нойр хүрэхгүй үед гэртээ хийх боломжтой хөнгөн энгийн, тайвшруулах дасгал хөдөлгөөн хийвэл хурдан унтаж амрах боломжтой.
Өдөр бүр дасгал хийх нь өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх бас нэг гол шалтгаан юм. Ажил амжихгүй зав муутай өдрүүд байдаг ч эдгээр өдрүүдэд аль болох хөнгөн энгийн дасгал хөдөлгөөн хийхийг хичээгээрэй. Хэрэв дасгал хийх хүсэлгүй байвал салхинд гарч бага зэрэг алхахад ч болно. Ямар нэгэн байдлаар суугаа байдлаас гарч хөдлөх нь эрч хүч авах нэг сайхан арга юм. - Олон улсын жишгээр хүн долоо хоногт 1,500 ккал илчлэгийг дасгал хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Ингэснээр өвдөхгүй, эрүүл байна. Бид нэг цаг алхахад дунджаар 300 ккал шатаадаг. Нэг цаг гүйхэд 600-700 ккал, дугуй унахад 500 ккал, фитнессээр хичээллэхэд цагт 400 ккал дунджаар шатаадаг гэсэн тооцоолол бий. Эдгээрээс үндэслээд та долоо хоногт ямар дасгал хөдөлгөөн хэдэн цагаар хийх вэ гэдгээ тооцож болох юм.
- Дасгал хөдөлгөөн хийж байхдаа өөрийн дуртай цоглог хөгжим сонсож байгаарай. Та илүү урт хугацаанд, илүү эрч хүчтэй дасгал хийх болно.
Ухаалаг утсандаа дасгалын аппликейшн суулган 20 минут тутам босож чилээгээ гаргах дасгал хийж байх нь эрүүл мэндэд тустайгаас гадна танд нэмэлт эрч хүч өгнө.