Sonata-lights-1200x849

“Sonata” машины шинэ загвар “DN8”

Монгол улс Солонгос улсаас их хэмжээгээр машин импортолдог.  Ялангуяа “Hyundai” компанийн машинуудыг их унадаг. Тэгвэл “Hyundai” компани өөрийн седан ангиллын гол төлөөлөл болох найм дахь үеийн “2020 Sonata” буюу “DN8” нэртэй автомашины шинэ загвараа урьдчилсан байдлаар танилцууллаа.

“Sonata”-ийн шинэ загвар нь 2014 онд гарсан “Sonata LF”-ийн сайжруулсан хувилбар ажээ. “2020 Sonata” автомашин нь “Hyundai”-ийн буураад байсан борлуулалтыг дэмжиж, компанийн нийт үзүүлэлтийг сайжруулна гэсэн хүлээлт бий болгоод байна. Шинэ загвар нь “RSPA” буюу автомашин зогсоолд байрлуулах ухаалаг систем зэрэг олон дэвшилтэт технологийг өөртөө багтаажээ.

Түүнчлэн “DVRS” хар хайрцгаар тоноглогдсон “Hyundai”-ийн анхны автомашин гэдгээрээ онцлогтой. Харин автомашины хөдөлгүүрийн талаар “Hyundai” компани ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. “Hyundai” компани “Sonata”-ийн шинэ загвараа ирэх даваа гарагт урьдчилан борлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн энэ сардаа багтаан албан ёсоор “2020 Sonata” буюу “DN8” загвараа эцэслэн танилцуулахаар болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих