“SUV” ангиллын “Model 3” автомашины платформ дээр суурилан бүтээсэн компакт “SUV” ангиллын “Model Y” загвар нь 39 мянгаас 60 мянган ам.долларын үнэ бүхий дөрвөн хувилбараар үйлдвэрлэгдэнэ гэж “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ. Тус компани шинэ загварынхаа захиалгыг эхлүүлсэн бөгөөд 47-60 мянган ам.долларын үнэтэй загваруудыг 2020 оны намар гэхэд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Харин 39 мянган ам.долларын хувилбарыг 2021 оны хавар зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь седан ангиллын “Model S” загвараас ч хямд гэдгээрээ онцлог байгаа юм. “Model Y” загвар нь долоон хүний суудалтай, 15 инчийн “touchscreen” дэлгэцтэй, нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 370 км зам туулна. 3.5 секундэд 100 км/цаг хурд авах хүчин чадалтай ажээ. “Tesla”-ийн хурдан цэнэглэгч станцад 15 минутад цэнэглэхэд бүтэн цэнэг хуримтлуулах боломжтой гэж “Tesla”-аас мэдээллээ.