maxresdefault

Сагс тоголдог робот бүтээхийг зорьж байна

Японы Тоёота компани “Cue3” нэртэй, 208 см өндөр сагсчин робот зохион бүтээсэн бөгөөд үүнийхээ ур чадварыг өчигдөр нийтэд үзүүлжээ. Туршилтын үеэр “Cue3” гурван онооны бүсээс бөмбөгийг найман удаа шидсэнээс тавыг нь оруулж чаджээ.

Тоёотагийн мэргэжилтнүүд энэ үр дүнг дунджаас доогуур байгааг хэлсэн байна. Энэ нь 62.5 хувийн амжилттайгаар гурван онооны шидэлтийг гүйцэтгэсэн гэсэн үг юм.

Харьцуулбал NBA-гийн нэг улирлын хугацаанд тогтоосон гурван онооны шидэлтийн дээд амжилтыг 53.6 хувьтайгаар Кайли Корвер эзэмшдэг.  NBA-гийн шилдэг мэргэн буучид тооцогддог, хоёр удаагийн MVP шагналтай Стивен Карри л гэхэд 43.6 хувийн үр дүнтэй байдаг юм.

Өнгөрсөн онд “Cue” роботын анхны загвар Японы дээд лигийн Токио Алваркс багийн хоёр тамирчинтай гурван онооны шидэлтээр өрсөлдөөд ялж байжээ.

“Cue3” роботыг сагсан бөмбөгийн универсаль тоглогч болгохын тулд дахин 20 жилийн хугацаа хэрэгтэйг Тоёотагийн инженерүүд хэлсэн байна. Тэр үед робот нь гүйж, үсэрч, харайж, цагирагт тохдог болж, жинхнээсээ тамирчдыг орлох боломжтой болох ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих