20190414130008

Хамгийн том онгоцны эхний нислэг амжилттэй болов

Дэлхийн хамгийн том нисэх онгоц болох “Stratolaunch” өчигдөр анхны нислэгээ үйлджээ. Энэ талаар “Stratolaunch Systems” компанийн Ерөнхий захирал Жин Флойд мэдэгдсэн байна. Анхны нислэгийг Лос-Анжелесийн хойд хэсэгт цөл дээгүүр хийсэн байна. Нислэгийн үеийн дүрс бичлэг болон зургийг цахимаар цацжээ.

“Stratolaunch” онгоц нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метр хоёр их биетэй. Зургаан хөдөлгүүр суурилуулсан байна.

“Stratolaunch Systems” компанийг “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг болох АНУ-ын тэрбумтан Пол Аллен 2011 онд байгуулсан билээ. “Stratolaunch” онгоцыг мөн “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээжээ. Энэхүү зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих