Хөлбөмбөгчидийн хачирхалтай ҮС засалт

Талбай дээр нэгэн хэвийн өмсгөлөөр жигдэрдэг хөлбөмбөгчдийн хувьд стиль имижээрээ бусдаас ялгарах боломж нь үсний засалт байдаг. Бидний мэдэх Вальдерамма, Бекхэм, Роналдо, Санья гээд сэтгэлд хоногшсон үсний засалттай олон эрхмүүдийн тоог нэмэх онцлох, содон загваруудыг та бүхэнд танилцуулж байна.

 

Бразилийн цомын тэмцээний “Атлетико”-гийн эсрэг тоглолтод “Ремо” багийн 35 настай хагас хамгаалагч Ратиньо хөлбөмбөгийн бөмбөгийн загварыг толгой дээрээ “залсан” нь багийн андуудынх нь хувьд ч гэнэтийн бэлэг болжээ.

Өвөрмөц хэв маяг хөөдгөөрөө алдартай Дани Алвеш өнгөрсөн онд үсний засалтын шинэ загварыг сонгосон ч Твиттерээр түүний үсний засалтын талаар олон “элэглэлүүд” цуварч, удалгүй стилиэ өөрчлөхөд хүрсэн билээ.

 

Хятадын лигт “Шанхай” клубын бүрэлдэхүүнд тоглож буй Гана залуу Асамоа Гьян 3 дугаарыг өмсгөлийнхөө ард хадан тоглох нь хангалтгүй санагдаж үс засалтандаа ч хайртай дугаараа оруулаад авчээ.

 

Авьяаслаг Франц тоглогч Поль Погба эх орондоо хайртай сэтгэлээ үсний засалтандаа шингээж шигшээ багтаа тоглохоор очихдоо төрийн дуулал “Марсельеза”-гийн нотуудыг тэргүүндээ залжээ.

 

“Ливерпуль”-ийг дуулиантайхан орхиж “Манчестер Сити”-д нэгдсэн Ямайк гаралтай Англи залуу Рахим Стерлинг үсний засалтаа ч шинэчилж сүлжсэн үстэй талбайд гарсан ч жүжигчин Вупи Голдбергтэй харьцуулж эхэлсэн хошигнол сүүлдээ юу болж дууссаныг та бүхэн харж байна.

 

“Алхнууд”-ын Англи довтлогч Энди Кэррол ч сүлжсэн, Франц тоглогч Самир Насри шаргал үсийг, “Тоттенхэм”-ийн Дэнни Роуз улаан өнгийг илүүд үзсэн нь мөн л сошиал медиад олны “доог” болоход хүргэсэн.

 

“Атлетико”-гийн Франц хагас хамгаалагч Антуан Гризманн ч үсний өнгөө үе үе огцом өөрчилж олны анхаарлыг татаад авсан.

 

“Монреаль Импакт” багийн Гана довтлогч Доминик Одуро гоолын баяраа тэмдэглэхдээ багийнхаа дэмжигчийн идэж байсан пиццанаас хазаад авчээ. Үүний дараах тоглолтод тэр хэрчим пицца дүрсэлсэн үсний засалттай талбайд гарснаас хойш түүний үс засалтад тогтсон өнгө ба засалт бараг үлдсэнгүй.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих