Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай Land Cruiser маркийн автомашинтай боллоо. Автомашины түлхүүрийг энэ сарын 1-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн гардуулан өгсөн юм.
~Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газарт автомашин гардууллаа~
Хойд бүс дэх газар нь Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Дархан-Уул, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг. Энэхүү автомашиныг шийдвэрлүүлснээр албан үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж байна. Мөн энэ үеэр хяналт шалгалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, өдөр тутмын албан хэрэгцээнд ашиглах зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг бүсийн 3 газар болон хяналт шалгалтын газарт хүлээлгэн өгсөн юм.
эх сурвалж: mnb.mn