nuurs

Эрчим хүч гарган авах хамгийн хямд эх үүсвэр нь ТҮҮХИЙ НҮҮРС биш

Эрчим хүчний хямд эх үүсвэр болдгоороо нүүрс ихээхэн ач холбогдолтой. Гэвч “хар алт”-наас ялгарах нүүрсхүчлийн хий уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг учир дэлхийн олон орон ахуйн хэрэглээнд ашиглахаас аль болох татгалзаж байна. Япон, БНСУ, БНХАУ-д нүүрс боловсруулах дэвшилт технологиудыг аж үйлдвэрлэлийн салбартаа түлхүү ашигладаг.

Японд гэхэд нүүрсийг ихэнхдээ хуурай аргаар боловсруулдаг аж. 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 4-5 сая шоо метр ус зарцуулдаг. Харин хуурай аргаар боловсруулах технологи усны оронд элс ашигладгаараа онцлог юм. Ингэж боловсруулсан нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ижил бөгөөд эл технологийг Японы “Нагата инженеринг” компанийнхан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм байна.

Япон Улс 100 хувь импортын нүүрс хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн оны байдлаар нийт эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг “хар алт”-наас гарган авчээ. Тус улсын хувьд эрчим хүч гарган авах хамгийн хямд эх үүсвэр нь нүүрс биш. Байгалийн хий ашиглах нь өртөг багатай аргуудын нэгд тооцогддог аж.

Парисын хэлэлцээрт нэгдсэн орнууд нүүрснээс эрчим хүч гарган авах технологи ашигладаг үйлдвэрүүдийнхээ тоог 2030 он хүртэл үе шаттай багасгаж, 2050 онд бүр мөсөн халах зорилт тавьжээ. Учир нь агаарын бохирдлоос болж дэлхийн хэмжээнд жилд долоон сая хүн амиа алдаж байгаас 600 мянга нь хүүхэд аж.

эх сурвалж: mnb.mn

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих