blockchain-platform

Блокчейн платформыг бий болгоно

Блокчейн технологийн “Bitfury” компани нь “Medical Diagnostic Web буюу MDW”-тай хамтран блокчейнд суурилсан анагаахын зургийн экосистемийг бий болгохоор хамтран ажиллаж байна.

Уг хамтын ажиллагааны талаар “Bitfury” групп нь 2 сарын 11-нд өөрийн блогт мэдээлэл оруулжээ. 2011 онд үүсгэн байгуулагдсан “Bitfury” групп нь софтвейр буюу програм үйлдвэрлэлийн чиглэлээс гадна Bitcoin-ы аюулгүй байдал, дэд бүтцийн тал дээр анхааран ажилладаг.

Тус компани 2018 онд 500 сая ам.долларын орлогыг бүрдүүлэн ажилласан юм. Битфюритэй хамтрахаар болоод буй Medical Diagnostic Web буюу эмчилгээний оношлогооны вэб гэгч нь блокчейнд суурилсан платформ бөгөөд өвчтний дата мэдээлэл, эмнэлгийн зураг, оношлогооны мэдээллийг авах боломжийг олгодог ажээ.

“Bitfury” болон MDW хамтран ажилласнаар, блокчейнд суурилсан “Longenesis” нэртэй дата баазыг бий болгож, X-Ray зураг болон бусад компьютер оношлогооны зурагнууд, оношийн мэдээллийг хуваалцдаг, хадгалдаг, аюулгүй орчинг бий болгох юм.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн 1 дүгээр сард АНУ-д төвтэй эрүүл мэндийн даатгалын “Aetna” компани нь IBM-тэй хамтарч, эрүүл мэндийн даатгалын салбарын нэгдсэн блокчейн сүлжээг бий болгох тал дээр хамтарч ажилласан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих