hesgiin-ahlagch-olon-niitiin-tsagdaa

НАЛАЙХ: Хэсгийн ахлагч нар “Олон нийтийн цагдаа”-гийн үнэмлэхээ гардлаа

Амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар ажиллаж эхэллээ.

Өнөөдөр 8 хорооны хэсгийн ахлагчдад олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нар албан ёсоор гардуулан өглөө.

Дүүргийн 8 хороонд 50 хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаагийн үүргийг давхар хариуцан ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хэсгийн ахлагч бол төр-иргэнийг холбох гүүр болж ажиллах хариуцлагатай алба. Та бүхний эрх мэдэл нэг талаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Тиймээс дагаад хариуцлага, зан харилцаа хүртэл өөрчлөгдөх ёстой. Иргэдтэйгээ зөв боловсон харилцах нь хамгийн наад захын шалгуур болох ёстой” гэдгийг онцлоод ажлын амжилт хүслээ.

Хэсгийн ахлагчид “олон нийтийн цагдаа” гэсэн ногоон хантааз, үнэмлэхтэй бөгөөд энэ сарын 15-наас эхлэн Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болж байна. Тиймээс иргэд та бүхнийг хэсгийн ахлагч-олон нийтийн цагдаагийн тавьсан шаардлагыг хэрэгжүүлэн, хотын соёлыг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих