c21df4_mini-cheetah_x974

Олон үйлдэлт дөрвөн хөлтэй робот бүтээжээ

Дэлхийд алдартай Массачусетсын Технологийн их сургуулийн (MIT) зохион бүтээгчид дэлхийн анхны агаарт бүтэн  эргэлддэг робот бүтээснээ саяхан олон нийтэд үзүүлжээ.

“Mini Cheetah” нэртэй энэхүү дөрвөн хөлт робот нь ямар ч тохиолдолд тэнцвэр алддаггүйгээрээ онцгой юм. Ердөө 9 кг жинтэй уг роботыг түлхэх, өшиглөхөд уналгүй тогтдог, хажуугаараа болон ухарч гүйдэг, дээш харуулж унагавал буцаад дөрвөн хөл дээрээ босож чаддаг, шидэхэд хөл дээрээ бууж чаддаг зэргийг дараах видео танилцуулгаас харж болно.

Одоо зохион бүтээгчид нь уг бүтээлээ арван хувь үйлдвэрлээд бусад лабораториудад тарааж, илүү олон судлаачдын санааг тусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих