xxx-1

Шууданчийн үүргийг дроноор хийж эхэлжээ

“Google”-ийн эцэг компани “Alphabet”-ийн “Wing” төслийнхөн өчигдрөөс Австралийн нийслэлийн орчимд дрон ашиглан иргэдийн захиалсан барааг хүргэж эхэлжээ.

Канберра хотын ойролцоох Крэйс, Палмерстон, Фрэнклин дүүргүүдийн 100 орчим өрх айлыг эхний ээлжинд хамруулсан байна. Тэдгээр айлууд эм тариа, кофе, хүнс хоол зэрэг жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн дэлгүүр, үйлчилгээний газруудаас дроноор хүргүүлэн авч болох юм.

Цаашдаа хамрагдах хүлээн авагчид болон бараа борлуулагчдын хүрээг бага багаар тэлэх зорилготойгоо “Wing” төслийнхэн мэдээлжээ.

Тус төслийнхөн 2014 оноос эхлэн дрон бараа хүргэлтийг Австралид туршиж эхэлсэн юм. Саяхан Австралийн Иргэний Агаарын Тээврийн Аюулгүй байдлыг Хянах газар зөвшөөрөл өгснөөр үйлчилгээгээ эхлэх боломжтой болжээ.

Дронууд нь Даваагаас Бямба гарагийн хооронд өглөө 7 цагаас өмнө нисэхгүй байх хязгаартай. Харин Ням гарагт өглөөний 8 цагаас хойш нисэх зөвшөөрөлтэй гэнэ.

Мөн гол замуудын дээгүүр нисэхгүй, зөвхөн орон байрнуудын дээгүүр нисэхийг зөвшөөрсөн байна. Ачаа бараагаа буулгахдаа хүлээн авагч хүнээс доод тал нь 5 метрийн өндөрт, 2 метрийн зайтай байх ёстойг нарийвчлан заажээ.

Одоо “Wing” төслийнхөн туршилтын үйлчилгээгээ Финландын Хельсинкид эхлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих