Baatar

Найруулагч Б.Баатар агсны баримлыг бүтээв

МУУГЗ, найруулагч Б.Баатар агсны баримлыг /201-01-29/-ний өдөр Монголын театрын музейд байрлуулжээ. Төрсөн өдөр нь тохиох мөнхүү өдөр “Баатар найруулагч сан”-г нээнэ хэмээн зохион байгуулагчид нь мэдээллээ.

Б.Баатар найруулагч энэ жил 60 нас хүрэх байлаа. Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард зуурдаар тэнгэрт хальсан билээ. “Баатар найруулагч сан” залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын Драмын Эрдмийн театрынхан нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр “Найруулагч Баатар” хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулах юм байна.

Б.Баатар найруулагч 2001 онд А.П.Чеховын “Цахлай”, 2002 онд С.Жаргалсайханы “Тэмүүжин, 2005 онд В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва “Амьгүй албат”, 2005 онд Д.Мэндсайхан “Ээжээ”, 2006 онд Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж”, 2007 онд Д.Мэндсайханы “Мануухай”, 2011 онд Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан”, 2012 онд М.Сервантесын “Кихот ноён” зэрэг олон жүжгийг тайзнаа амилуулан театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих