Darkhan

ДАРХАН: Баар, караоке, фитнессийн үйл ажиллагаанд хориг тавив

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас шалтгаалан Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр баар, караоке, спорт заал, бүжиг, фитнесс төвийн үйл ажиллагааг хаахаар болжээ.

Түүнчлэн зочид буудлууд архи, согтууруулах ундаа зарах, үйлчлүүлж буй иргэдийг гаднаас архи, согтууруулах ундаа авч оруулахгүй байх асуудалд хяналт тавих, дэлгүүр худалдааны төвүүд 18:00 цагаас хойш иргэдэд архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих