ulsiin-baitsaagch

ДОРНОД: Орон тооны бус улсын байцаагчдыг сургалтад хамруулав

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдын байгаль орчин, мал эмнэлэгийн улсын байцаагч, аймгийн Авто тээврийн төвийн тээврийн улсын байцаагч, Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай 2020 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах зорилготой салбарын сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Политехникийн коллежийн сургалтын танхимд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:

  • Төрийн албаны тухай хууль, тогтоомж
  • 2019 оны хийгдсэн хяналт шалгалт
  • Төрийн хяналт шалгалтын тухай хууль, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт, улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг хэрэглэх түүнд хяналт тавих журам
  • Зөрчлийн хэрэг шийдвэрлэлтэд анхаарах асуудлууд
  • Улсын байцаагчийн ёс зүйн дүрэм
  • Сумдын байцаагчдын 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын тайлан мөн тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцох зорилготой сургалт хийгдэж байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих